ШУУРХАЙ: “Ж.Пунцагийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай” хэмээн АТГ-аас ДАХИН Шүүхэд ханджээ

ШУУРХАЙ: “Ж.Пунцагийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай” хэмээн АТГ-аас ДАХИН Шүүхэд ханджээ

АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг энэ сарын 19 /2021.01.19/-ны өдөр саатуулсан байдаг.

Харин тэрээр 48 цаг болоод цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 21 /2022.01.21/-ны суллагдсан юм. Иймд зарим иргэд “АТГ зарим хүмүүсийг хориод, удалгүй буцааж суллаад, “спорт загасчлал” хийлээ” хэмээн шүүмжилж байв.

Тэгвэл Ж.Пунцагийг үргэлжлүүлэн хорих саналыг АТГ-аас гаргасан ч шүүх хүлээж аваагүй ажээ.

Тодруулбал, эх сурвалж, “Ж.Пунцагийг үргэлжлүүлж хорих саналыг АТГ-аас гаргасан ч, шүүх хүлээж авалгүй түүнийг сулласан” гэсэн юм. Тэгвэл АТГ-аас Ж.Пунцагийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай хэмээн дахин шүүхэд хандаад байгаа ажээ. Энэ бүхнээс үзвэл, Ж.Пунцагийг АТГ биш харин шүүх түүнийг сулласан бололтой. 




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө