Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д /Кино үйлдвэр/ дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3 орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.