LIVE: "Ж.Пунцагийг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна"

LIVE: "Ж.Пунцагийг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна"

АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг энэ сарын 19 /2021.01.19/-ны өдөр саатуулсан билээ. Энэ талаар АТГ-аас мэдээлэл хийлээ. 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 48 цагийн хугацаатай саатуулсан. Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд холбогдох үйлдэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн. Харин прокурор үүнийг үндэслэлтэй байна гэж үзсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ. 

Мөн тэрбээр Ж.Пунцагийг 48 цаг саатуулсан талаар "Ж.Пунцагийг саатуулах үндэслэл тогтоогдсон учир хойшлуулашгүй ажиллагаа явуулж саатуулсан. Харин цаашид цагдан хорьж, саатуулахад хуульд заасан дөрвөн үндэслэл тогтоогдох ёстой. Хэрэв энэ нь тогтоогдоогүй бол 48 цагаас цааш саатуулах эрх зүйн орчин байхгүй. Тиймээс сулласан. Харин мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа" гэлээ.