ТОДРУУЛГА: Ой зургаан сартай охиныг нагац ах нь ташуурдаж зодсон байж болзошгүй байгаа тул түүнийг цагдан хорьсон

ТОДРУУЛГА: Ой зургаан сартай охиныг нагац ах нь ташуурдаж зодсон байж болзошгүй байгаа тул түүнийг цагдан хорьсон

Өчигдөр /2022.01.24/ Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт Э гэх 1 ой зургаан сартай эмэгтэй хүүхдийг зодуулсан байдалтай гудамжаас олжээ.

Тодруулбал, Цагдаагийн албанаас шалгалтын явцад хохирогчийн төрөл садангийн хүн болох 44 настай эрэгтэй, Э гэгч нь согтуурсан үедээ тус хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч эмчийг томилон ажиллаж буй бөгөөд хохирогч охин одоогоор эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байна.

Харин эх сурвалжийн мэдээллээр, "Хүүхдийн нүд нь хавдсан, нуруунд нь ташуурдаж ороосон байж болзошгүй шарх үүссэн байсан. Одоо биеийн байдал нь харьцангуй тогтворжсон. Хэргийг үйлдсэн этгээд хохирогчийн ээжийн төрсөн ах буюу нагац ах нь байна. Нагац ахыг нь хойшлуулашгүй ажиллагаа явуулж цагдан хорьсон" гэсэн юм.