Э.Бат-Үүлийг хорих шүүхийн шийдвэр гараад 40 хоносон ч ТОГТООЛ нь одоог хүртэл АЛБАЖААГҮЙ байгаа аж

Э.Бат-Үүлийг хорих шүүхийн шийдвэр гараад 40 хоносон ч ТОГТООЛ нь одоог хүртэл АЛБАЖААГҮЙ байгаа аж

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл нарын долоон хүнд холбогдох хэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэлэлцэн шийдвэрээ гаргасан билээ. 

Шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон байдаг.

Тэгвэл  Э.Бат-Үүл нарыг хорих шүүхийн шийдвэр гараад 40 хоног өнгөрсөн ч шүүхийн тогтоол нь одоог хүртэл албажиж гараагүй байгаа аж.

Угтаа хуулиар шүүхийн шийтгэх тогтоол 15 хоногийн дотор албажиж, тогтоолыг шүүгдэгч талд гардуулах ёстой. Гэтэл энэ хугацаа 25 хоногоор хэтэрчихээд байхад уг тогтоол албажаагүй, шүүгдэгч талд гардуулаагүй байгаа юм байна. Тиймээс шүүгдэгч тал давж заалдаж боломжгүй байгаа аж.

Тэгвэл энэ нь анхны тохиолдол биш гэдгийг Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр "Харамсалтай нь, энэ анхны тохиолдол биш. Шүүх хуулиа, хуулийн хугацааг дураар зөрчинө. Шүүгч амарсан гээд бидний шүүхийн тогтоол 409-р хорих ангид хоригдоод 3 сарын дараа ирсэн. Энэ зуур манай өмгөөлөгч хуулийн байгуулагын хандаагүй эрх мэдэлтэн, тогшоогүй хаалга үлдээгээгүй" хэмээжээ.