ТОДРУУЛГА: Ташуурдаж зодуулсан ой зургаан сартай хүүхдийн эцэг, эх ажил хийдэг тул түр нагацаар нь харуулж байсан гэв

ТОДРУУЛГА: Ташуурдаж зодуулсан ой зургаан сартай хүүхдийн эцэг, эх ажил хийдэг тул түр нагацаар нь харуулж байсан гэв

Өчигдөр /2022.01.24/ Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт ой зургаан сартай хүүхдийн зодож, хөөж гудамжинд гаргасан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тус хэргийг үйлдсэн Э гэх 44 настай эрэгтэй нь хохирогчийн нагац ах байсан бөгөөд хэрэг үйлдэх үедээ согтолтын зэрэг 3,80 хувьтай буюу хийж буй үйлдлээ хянах чадваргүй байсан аж. Мөн тэрбээр "Тасартлаа уусан учир хүүхэд зодсоныг санахгүй байна" хэмээн мэдүүлсэн гэв. Охины эцэг эх хоёул ажил хийдэг байсан. Хүүхдээ түр хамаатны хүнээрээ харуулж байх үед тус хэрэг болжээ.