Эрүүл мэндийн шалтгаантай байсан Б.Баасандорж өнөөдөр МХЕГ-ын даргын ажлаа хүлээн авчээ

Эрүүл мэндийн шалтгаантай байсан Б.Баасандорж өнөөдөр МХЕГ-ын даргын ажлаа хүлээн авчээ

Засгийн газрын энэ сарын 19 /2022.01.19/-ний өдрийн хурлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын даргаар томилогдсон Б.Баасандорж өнөөдөр /2022.01.25/ тамгаа гардан, үүрэгт ажлаа хүлээн авчээ. Тэрээр зургаа хоногийн дараа үүрэгт ажлаа авсан учир нь “эрүүл мэндийн шалтгаантай” байжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын ажлаа хүлээн авсан Б.Баасандорж “Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримталж, цаашид хэрэгжүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж, мэргэжлийн хяналтын байгууллагын одоогийн нөхцөл байдлыг ХАМТДАА ӨӨРЧИЛЬЕ” гэжээ.