Нагац ах нь нэг настай охиныг  "Миний хүүхэд биш" гээд газар шидсэн гэжээ

Нагац ах нь нэг настай охиныг "Миний хүүхэд биш" гээд газар шидсэн гэжээ

Өчигдөр /2022.01.24/ Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт ой зургаан сартай хүүхдийн зодож, хөөж гудамжинд гаргасан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. 

Хэргийг үйлдсэн гэх хохирогчийн нагац ах Э 44 настай эрэгтэй тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, "Тасартлаа уусан учир хүүхэд зодсоныг санахгүй байна" хэмээн мэдүүлсэн юм. Тухайн үед охины эцэг эх ажил хийдэг тул түр хугацаагаар хамаатны даа харуулж үлдээсэн байжээ. 

Тэгвэл тус бага насны охиныг анх харж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөн, авран хамгаалсан гэх эрэгтэй хэлэхдээ, "Өчигдөр 14:00 цагийн орчимд хотоос Төв аймаг орох ажилтай яваад буцаад хот буцах хооронд нэгэн байрны гадаа эрэгтэй хүн бага насны хүүхдийг чармай нүцгэн газар шидээд явчихсан. Тэр үйлдлийг хараад "хүүе яаж байгаа юм" гэтэл тэр эрэгтэй "Наа чинь хүүхэд биш, миний хүүхэд биш" гэсэн байна. 

Мөн тухайн үед нэлээн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажиглагдсан. Хүүхдийг бол хүн харах аргагүй хоёр хацар нь битүү хавдсан, хацар нь зүсэгдсэн, сийчсэн байж болзошгүй шархтай байсан. Нэг нүд нь нээгдэхгүй, маш их айчихсан байсан тул шууд цагдаагийн шуурхай утсанд хандаж охиныг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн. Одоо охины бие харьцангуй дээрдсэн гэсэн. Эцэг эхчүүд бага насны хүүхдээ хүнд харуулахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй юм байна" гэв. 




Өнөөдөр тахиа өдөр

2 минутын өмнө