Ё.Отгонбаяр: Бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Албан ёсоор сэтгүүлчдээс уучлалт гуйж байна

Ё.Отгонбаяр: Бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Албан ёсоор сэтгүүлчдээс уучлалт гуйж байна

БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан.  

Тэгвэл Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “ална” хэмээн сүрдүүлсэн нь олонд ил болоод байна. Тэрээр, сэтгүүлч У.Оргилмаад хандаж, “Чамайг олж алнаа. Миний амьдралыг алсан бол хариугаа авна” хэмээжээ.  Иймд сэтгүүлч У.Оргилмаа амь насанд нь заналхийлсэн Ё.Отгонбаярын тус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан талаар эх сурвалж мэдээлсэн билээ.

Харин Ё.Отгонбаяр өнөөдөр /2022.01.26/ өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу” хэмээн мэдэгджээ. 




Өнөөдөр үхэр өдөр

12 минутын өмнө