Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг сүрдүүлсэн асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргажээ

Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг сүрдүүлсэн асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргажээ

БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан.  

Тэгвэл Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “ална” хэмээн сүрдүүлсэн нь олонд ил болоод байна. Иймд тус үйл явдалтай холбогдуулж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс мэдэгдэл гаргажээ.