Өчигдөр улсын хэмжээнд хоёр автомашин шатсан хэрэг гарчээ

Өчигдөр улсын хэмжээнд хоёр автомашин шатсан хэрэг гарчээ

Өчигдөр /2022.01.25/ улсын хэмжээнд хоёр автомашин шатсан хэрэг гарч, онцгой байдлын алба ажиллан унтраасан байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 3 дугаар гудамж автомашин шатаж байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан иргэн Х-ын “Тоска” загварын суудлын автомашин шатаж байсныг 13 минут ажиллан унтраасан байна. Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан иргэн Н-ийн “Хюндай Верна” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллан унтраажээ.