Монголоор аялаж байхдаа алдсан гадаад иргэний дугуйг 5 сарын дараа худалдахаар зар тавьсан талаар иргэн нийтэлжээ

Монголоор аялаж байхдаа алдсан гадаад иргэний дугуйг 5 сарын дараа худалдахаар зар тавьсан талаар иргэн нийтэлжээ

Энэ оны тавдугаар сарын 30-ны орой гадаадын нэгэн дугуйтай аялагчийн дугуй алга болсон талаар иргэн цахим орчин мэдээлж байсан.

Тодруулбал, тухайн үед “FedenBaaska” нэртэй цахим хуудаснаас “Сайн байцгаана уу. 5 дугаар сарын 30-ны орой 19-20 цагийн үед Тавдугаар сургуулийн эсрэг талын Улаанбаатар хостелоос Монгол Улсаар аялаад буцах гээд дугуйгаа хайрцганд хийсэн байсан аялагчийн дугуйг хулгайлжээ. Олон орноор аялсан аялагчийн дугуй тул харахад уг нь өөр, ялгахад амархан” гэж нийтэлж байжээ.

Тэгвэл өчигдөр дээрх мэдээллийг нийтэлж байсан иргэн тавдугаар сард алдсан дугуйг зарахаар нийтэлсэн байгаа талаар дахин мэдээлжээ. Түүний нийтэлснээр, “Зар тавьсан хүн гудманд унаж явсан хүүхдээс ахдаа дугуйгаа зарчих гээд худалдаж авсан гэнэ. Цагдаад бүртгүүлэх гэсэн боловч эзэн нь өөрөө байхгүй учраас хүлээж авахгүй байна лээ” гэв.