Төв Азийн зарим оронд цахилгаан тасарсны улмаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хойшилжээ

Төв Азийн зарим оронд цахилгаан тасарсны улмаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хойшилжээ

Узбекистан зэрэг Төв Азийн оронд цахилгаан тасарсны улмаас өнөөдөр болох байсан Сонирхогчдын боксын 22 хүртэлх насны ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний зарим тоглолт хойшилжээ.  

Азийн боксын холбооны удирдлагууд болон U22 Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид, Узбекистаны Эрчим хүчний салбарынхантай уулзалт хийсний дараа тэмцээний хуваарьт дараах өөрчлөлтийг хийсэн байна. Тодруулбал,

  • 1 дүгээр сарын 26-ны өдөр Эрчим хүч сэргээх тул тэмцээн болохгүй.
  • 1 дүгээр сарын 27-ны 12:00 цагаас эмэгтэй хагас шигшээ тулаан, 17.00 цагаас эрэгтэй хагас шигшээ тулаан
  • 1 дүгээр сарын 28-ны өдөр амралт
  • 1 дүгээр сарын 29-ний 13:00 цагаас эмэгтэй шигшээ тулаан, 17.00 цагаас эрэгтэй шигшээ тулаан

Ташрамд дурдахад, тус тэмцээний хагас шигшээ тулаанд манай 12 тамирчин шалгарч үлдээд байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө