ХЭРЭГ: Архидан согтуурсан үедээ төрсөн дүүгээ хөнөөсөн хэрэг гарчээ

ХЭРЭГ: Архидан согтуурсан үедээ төрсөн дүүгээ хөнөөсөн хэрэг гарчээ

Энэ нэгдүгээр сарын 24-ны өдөр /2022.01.24/ Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрт “Хашаанд хүн нас барсан байна” гэх мэдээлэл хуулийн байгууллагад ирж, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Тодруулбал, тус сумын харьяа иргэн Д гэх 57 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн дүү болох Ш.Д-г хүйтэн зэвсэг хэрэглэн амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Одоогоор хэргийн газраас хутга, архины шил зэргийг хураан авч, Хэнтий аймаг дах цагдаагийн газрын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Иймд бид иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө