Ж.Пунцаг УБТЗ ХНН-ийн Дотоод Аудитын албаны даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх “өргөдлөө” өгчээ

Ж.Пунцаг УБТЗ ХНН-ийн Дотоод Аудитын албаны даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх “өргөдлөө” өгчээ

АТГ-аас өнгөрсөн Лхагва гараг /2022.01.19/-т гүйцэтгэх ажиллагаа явуулж Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан байдаг.

Учир нь түүнийг авилга албан тушаалын хэргээр шалгаж байж болзошгүй байгаа юм. Харин өчигдөр /2022.01.25/ АТГ-аас мэдээлэл хийж, “Ж.Пунцагийн яллагдагчаар татсан” гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2022.01.26/ Ж.Пунцаг УБТЗ ХНН-ийн Дотоод Аудитын албаны даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх “өргөдлөө” өгсөн байна.