СЭТГҮҮЛЧИД: Ё.Отгонбаярыг уучлахгүй, ингэж уянгалж байхынхаа оронд эхнэрийнхээ өрийг төл

СЭТГҮҮЛЧИД: Ё.Отгонбаярыг уучлахгүй, ингэж уянгалж байхынхаа оронд эхнэрийнхээ өрийг төл

БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан.  

Тэгвэл Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “ална” хэмээн сүрдүүлсэн нь олонд ил болоод байна. Иймд өнөөдөр /2022.01.26/ сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар сэтгүүлч нарын төлөөлөл хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг, "Ё.Отгонбаяр эхнэрийнхээ хамаарал бүхий "Нүүдэлчин групп" хэмээх компаниар дамжуулан 17,2 тэрбум төгрөгийн зээл авсан. Уг компанийг одоогийн эхнэр Ш.Батнасан эзэмшдэг бөгөөд компани 2018 онд авсан зээлээ өнөөг хүртэл төлөөгүй байгааг цуврал нэвтрүүлгээрээ хүргэсэн. Сэтгүүлч У.Оргилмаа уг мэдээллийг рэтивит хийж, өөрийн байр сууриа илэрхийлсэн байтал Ё.Отгонбаяр нь У.Оргилмаа болон манай сайтыг ална хэмээн сүрдүүлсэн. Өнөөдөр өглөө уучлалт хүссэн мессеж явуулсан байна. Уучлахгүй. Ингэж уянгалж байхын оронд эхнэрийнхэн өрийг төл" гэв.

Мөн сэтгүүлч У.Оргилмааг "өөрийн байр сууриа илэрхийлсний төлөө "3-4 удаа ална, Заригтай чинь хамт, байгаа газраас чинь олоод ална" зэргээр заналхийлсэн тул Эрүүгийн цагдаагийн албанд гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн. Зохих ёсоор шийднэ" гэсэн юм. Мөн сэтгүүлч нар өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дуугарч чаддаггүй. Энэ алдаагаа давталгүй нэгдмэл явцгаая гэлээ. Цаашид улс төрийн нөлөө бүхий эрхмүүд сэтгүүлчдийг ажлаа хийхэд саад болж, шахалтад оруулсан зүйлийг дахиж гаргахгүйн тулд тэмцэх болно" гэв. 

ҮЗЭХ: