ШУУРХАЙ: “Хөгжлийн банкны зээлийн асуудлыг АТГ-т шилжүүлэх” шийдвэр гарчээ

ШУУРХАЙ: “Хөгжлийн банкны зээлийн асуудлыг АТГ-т шилжүүлэх” шийдвэр гарчээ

БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамааралтай компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй тухай мэдээлэл гаргасан. Иймд Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмаа болон нэр бүхий хэвлэлийг “ална” хэмээн сүрдүүлсэн талаар зарим сэтгүүлчид өчигдөр /2022.01.26/ мэдээлэл хийсэн.

Харин энэ үеэр Засгийн газрын ээлжит хурал болж, “Хөгжлийн банкнаас олгосон зээлийн асуудал”-ыг сонссож байжээ. Улмаар “Хөгжлийн банкны зээлтэй холбоотой бүх асуудлыг АТГ-т шилжүүлэх шийвэр”-ийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан аж. 

Сонирхуулахад, Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа саяхан зарласан. Тус 26 компанид “Кью Эс Си” ХХК, “Эрэл” компани, "Бишрэлт" групп зэрэг компаниуд зарлагдсан билээ.