“News-15” спортын наадам зохион байгуулна

“News-15” спортын наадам зохион байгуулна

NEWS агентлагийн эрхлэн гаргадаг мэдээллийн www.news.mn сайт нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл тасралтгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа явуулсаар 15 жилийн ойтойгоо энэ жил золгож байна.

Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч, түүчээлэгч нь байж ирсэн бөгөөд уншигчдаа бодит, баталгаатай эх сурвалжаар хангах, уншигчдын мэдэх эрхийг хангаж ажиллаж ирсэн билээ. Мөн хэвлэл мэдээллийн салбартаа мэдээллийг уншигчдад унших, сонсох, үзэх гэсэн төрлүүдээр шинэ содон, сонирхолтой мэдээ мэдээллийг түгээж, бусдыгаа манлайлсаар 15 жилийг үдэж байна. Цаашид ч бид техник, технологийн эринтэй хөл нийлүүлэн уншигч, үзэгчиддээ мэдээ мэдээллийг баталгаатай эх сурвалжтайгаар хүргэхийн тулд мэдээ мэдээлэл, контентуудаа сайжруулахад онцгой анхаарч, 15 жилийн ойн хүрээнд ч шинэ, шинэлэг зүйлсийг хийхээр төлөвлөж байна.

Бид 15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбартаа чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд цахим мэдээллийн сайтуудынхаа дунд “News-15” спортын наадмыг 2022 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулна.

Тиймээс мэдээлллийн сайтууд бидний ойн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж оролцохыг уриалан, хүсч байна.