Ирэх даваа гарагт өвлийн олимпод оролцох тамирчид Бээжинг зорино

Ирэх даваа гарагт өвлийн олимпод оролцох тамирчид Бээжинг зорино

Ирэх хоёрдугаар сарын 04-20-ны хооронд /2022.02.04-20/ 24 дэх удаагийн Өвлийн олимпын наадам БНХАУ-ын Бээжин хотод зохиогдоно.

Энэ удаагийн наадмын хувьд 80 улсын 3000 гаруй баг тамирчид 15 төрлөөр зохиогдох 109 удаагийн тэмцээнд оролцох бөгөөд Бээжин хот өвлийн болон зуны аль аль наадмыг зохион байгуулсан анхны хот болж байгаагаараа онцлог юм. Харин манай улсаас тус өвлийн олимпод цанын ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар улсаа төлөөлөн оролцох бөгөөд Монголын олимпын баг ирэх даваа гарагт Бээжинг зорих аж.