Э.Сумъяа, Д.Отгонжаргал нар хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ

Э.Сумъяа, Д.Отгонжаргал нар хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ

Өчигдөр /2022.01.27/ ОХУ-ын Красноярск хотноо Олимп, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт гранпри тэмцээн албан ёсоор эхэлсэн билээ.

Тэгвэл тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болжээ. Манай улсаас 13 жүдоч барилдснаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргал, 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон байна. Э.Сумъяагийн хувьд хагас шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт Буриадын Ирина Ологоновад 1:2-оор, Д.Отгонжаргал ОХУ-ын Анжелика Федоровад 6:16-гаар ялагдсан аж.