Б.Буяндалай Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Б.Буяндалай Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Сонирхогчдын боксын 22 хүртэлх насны ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод үргэлжилж байна. Энэ сарын 20-нд эхэлсэн тус тэмцээнд дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нарын удирдлагад 15 боксчин оролцож буй. Тэгвэл Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Баярхүүгийн Буяндалай хүрэл медаль хүртлээ.