Гурван настай хүүхэд эндсэн хэргийн улмаас цаашид “лифтний засвар үйлчилгээг тогтмол хийж байх” албан мэдэгдэл хүргүүлжээ

Гурван настай хүүхэд эндсэн хэргийн улмаас цаашид “лифтний засвар үйлчилгээг тогтмол хийж байх” албан мэдэгдэл хүргүүлжээ

Өнгөрсөн пүрэв гараг/2022.01.27/-т  Баянгол дүүргийн 18-р хороонд орших 86-р байрны хаалга нь эвдэрсэн лифтийг тулж зогссон гурван настай хүү долоон давхраас унаж, эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн зарим хороо урьдчилан сэрэмжлүүлэх арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Тухайлбал, тус дүүргийн 3 дугаар хорооны засаг дарга дараах мэдэгдлийг гаргасан байна. Мэдэгдэлд:

  • Хорооны нутагт дэвсгэрт байрлах орон сууцны байр, барилга байгууламжийн дээвэр рүү гарах гарц, аюулгүйн шат зэргийг хяналттай болгох, хамгаалалт, бэхэлгээ цоож хийх, эрсдлийг буулуулах чиглэлээр хамтран ажиллах,
  • Лифтний бүхээг болон оршин суугчдын зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, засвар үйлчилгээг тогтмол хийх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Мөн хүүхдийн тоглоомын талбай, байрны орчны гэрэлтүүлгийг сайжруулж, камер суурилуулах гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах гэжээ. Албан мэдэгдлийн хэрэгжилтийн тайланг сар бүрийн 20-ны өдөр өгөхийг мөн үүрэг болгосон байна.

Гурван настай хүүхэд эндсэн хэргийн улмаас цаашид “лифтний засвар үйлчилгээг тогтмол хийж байх” албан мэдэгдэл хүргүүлжээ