ОРОСЫН ХЭВЛЭЛД: Монголын Улз голын далангаас Торейн нууруудыг аврах асуудлыг ЮНЕСКО энэ зун хэлэлцэнэ

ОРОСЫН ХЭВЛЭЛД: Монголын Улз голын далангаас Торейн нууруудыг аврах асуудлыг ЮНЕСКО энэ зун хэлэлцэнэ

ОХУ манай улсын Улз голын дээр далан барих төслийг эсэргүүцсээр ирсэн. Өнгөрсөн онд гэхэд тус улсын Өвөр Байгалын хязгаарын Даурийн дархан цаазат газрын удирдлагууд Монголын Улз гол дээр  барьж буй далангийн ажлыг зогсоох тал дээр анхаарал хандуулахыг Байгалийн нөөц, экологийн яамнаасаа хүссэн байдаг.

Тэд Улз голын дээр далин барьснаар Торейн нуурууд болон ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн "Даурийн үзэсгэлэнт газрууд"-д бүхэлд нь аюул учруулж байна гэж үздэг. Тэгвэл энэ оны долдугаар сард уг асуудлыг ЮНЕСКО хэлэлцэх талаар chita.ru сайт мэдээлснийг орчуулан хүргэж байна.

-ЮНЕСКО 2022 ОНЫ ЗУН МОНГОЛЫН ДАЛАНГААС ТОРЕЙН НУУРУУДЫГ АВРАХ АСУУДЛЫГ АВЧ ҮЗНЭ-

"НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО) Монголд Улз голын далан барьсантай холбоотой 2022 оны долдугаар сард Өвөрбайгалийн хязгаарын зүүн өмнөд хэсэгт орших Зун-Төрэй, Баруун-Төрэй зэрэг томоохон нууруудад үүсэж болзошгүй асуудлуудыг хэлэлцэнэ. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Байгалийн нөөц, экологи, криологийн хүрээлэнгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн дэд захирал Олег Корсун 1-р сарын 28-нд Чита.Ру агентлагийн сэтгүүлчтэй уулзахдаа энэ тухай мэдэгдэв.

Тэрбээр “Манай Өвөрбайгалийн өмнөд хэсэг, Монголын зүүн хойд хэсэг бол дэлхийн байгалийн өв. Гэтэл Улз голын дээгүүр далан баригдвал Өвөрбайгалийн өмнөд хэсэгт хохирол учирна. Асуудал байж болох хамгийн дээд түвшинд хүрсэн. Ирэх зургадугаар сард Казань хотод ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн "Даурын ландшафт" сэдэвт чуулган болно” гэлээ.

Торэй нууруудын сав газрын байгаль орчны эрсдэлд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ хийх эхний шатны үр дүнгийн тайлангаас харахад далан баригдсанаар хэд хэдэн шувууны төрөл зүйл, тэдгээрийн бие даасан популяци устаж, 156 шувууны тоо толгой цөөрөх аюул заналхийлж байна. Мөн бүс нутгийн өмнөд хэсэгт загасны нөөц багассан. Далангийн барилга угсралтын ажил нь гүний усны түвшин буурахад хүргэж, улмаар хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, малын тоог багасгах шаардлагатай болно" гэжээ. 

Эх сурвалж: Chita.ru




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө