Хүүхэд унаж эндсэн "лифтийг засахаар дөрвөн удаа тендер зарласан ч, засвар хийгдээгүй” гэж мэдэгдэлд дурджээ

Хүүхэд унаж эндсэн "лифтийг засахаар дөрвөн удаа тендер зарласан ч, засвар хийгдээгүй” гэж мэдэгдэлд дурджээ

Энэ долоо хоногийн Лхагва гараг /2022.01.26/-т Баянгол дүүргийн 18-р хороо 86-р байрны хаалга нь эвдэрсэн лифтийг тулж зогссон гурван настай хүү долоон давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Харин хамгийн ноцтой нь "86-р байрны цахилгааны шатыг засахаар төсөв хөрөнгийг нь баталсан ч өнөөдрийг хүртэл засварын ажил хийгдээгүй, 4 удаа тендер зарлаж, 1 удаа төсөвт өртөгт нь өөрчлөлт оруулсан байдалтай байгаа" талаар Баянгол дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс мэдэгдэл гаргажээ. Сонирхуулахад, Баянгол дүүргийн ИТХ-д МАН олонх болж, тэдний ихэнхийг нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын улс төрийн баг бүрдүүлж байгаа гэдэг билээ.

БГД-ийн ИТХ дахь АН-ын бүлгээс гаргасан мэдэгдэл