ЦЕГ: Бодит бичлэг мөн эсэх, эсвэл эвлүүлэг үү гэдгийг тодруулж байна

ЦЕГ: Бодит бичлэг мөн эсэх, эсвэл эвлүүлэг үү гэдгийг тодруулж байна

Өчигдөр /2022.01.29/ “Монгол, Хятад улсыг энх тайвнаар нэгтгэхийг дэмжих нийгэмлэг гэж байгууллага Үйл ажиллагаа явуулж байна” гэх бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан.

Үүнийг зарим иргэд эсэргүүцэж, “Ямар нэг арга хэмжээ авахгүй бол болохгүй, МАН 100 жилээрээ сонин л бэлэг барьж байна” зэргээр байр сууриа илэрхийлж байгаа юм. Тэгвэл ЦЕГ­-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү, “Өнөөдөр болон ойрын үед талбай дээр ийм үйл явдал болоогүй! Энэ бодит бичлэг мөн эсэх эсвэл эвлүүлэг үү гэдгийг тодруулж байна” гэж мэдэгджээ.