Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд Н.Батсуурь аварга барилдахаар ирж, шинжилгээ өглөө

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд Н.Батсуурь аварга барилдахаар ирж, шинжилгээ өглөө

Буян үйлдэгч хэмээх усан барс жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 12:00 цагаас эхлэх гэж байна. 

Энэ жилийн Сар шинийн бөхийн барилдаанд сэргээшийн асуудлаас үүдэж, Улсын аварга Н.Батсуурь, Улсын заан Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй гэх шийдвэрийг Үндэсний бөхийн холбооноос гаргаад байгаа.

Тэгвэл тус бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь оролцохоор яг одоо Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирж, шинжилгээгээ өгч байна. 

Харин түүнийг барилдуулах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар бид эргэн мэдээлэх болно.  

Ташрамд өгүүлэхэд, Улсын аварга Н.Батсуурь, Улсын заан Р.Пүрэвдагва нарын шийтгэлийн хугацаа өнгөрсөн 2021 онд дуусан ч, тэдний барилдах эрхийг 11 сараар хассан явдлыг зарим бөхчүүд эсэргүүцэж энэ сарын 16 /2022.01.16/-ны болох байсан “Жем интернэшнл” группийн нэрэмжит бөхийн барилдаан зогссон билээ.

Харин энэ сарын 21-ны өдөр болсон МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар, “Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг энэ жилийн цагаан сарын баяр зориулсан барилдаанд барилдуулахгүй, харин үүнээс хойш болох барилдаануудад барилдаж болно” гэж шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлэл хийх байсан ч тэрээр өнөөдрийг хүртэл хийгээгүй байгаа юм.

Тэгвэл Улсын аварга Н.Батсуурь “Сар шинийн баярт зориулсан барилдаанд барилдах хүсэлтээ гаргасан ч, түүнийг “бүртгэхгүй боломжгүй” гэсэн хариултыг барилдаан зохион байгуулагчдаас мэдэгдсэн байдаг. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө