“Ёс зүйн хариуцлага хүлээлгэж” Н.Батсуурийг барилдуулахгүй гэж шийдвэрлэжээ

“Ёс зүйн хариуцлага хүлээлгэж” Н.Батсуурийг барилдуулахгүй гэж шийдвэрлэжээ

Энэ жилийн цагаан сарын барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь нарын бөхчүүдийг барилдуулахгүй гэж МҮБХ-ноос шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Харин тус барилдаанд Н.Батсуурь барилдана хэмээн “Бөхийн өргөө”-нд хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр МҮБХ-ны Ерөнхийлөгч Ц.Магалжав,”Улсын даян аварга Н.Батсуурьд ёс зүйн хариуцлага хүлээлгэж барилдуулахгүй гэж шийдвэрлэсэн” гэсэн юм. Учир нь энэ сарын 16-ны өдөр болсон “Жем интернэшнл” группийн нэрэмжит барилдааныг зохион байгуулахад Н.Батсуурь нарын бөхчүүд саад учруулж, нийтийн өмчид халдсан гэж үзсэн бололтой.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө