Цагаан сарын барилдаанд ирсэн зарим бөхөөс “халдвар” илэрсэн тул буцаажээ

Цагаан сарын барилдаанд ирсэн зарим бөхөөс “халдвар” илэрсэн тул буцаажээ

Сар шинийн баярт зориулсан Үндсэн бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр /2022.01.31/ “Бөхийн өргөө”-нд болж байна. Энэ жилийн бөхийн барилдаан цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа тул үзэгч болон бөхчүүдээс PCR-ын шинжилгээ авч “Бөхийн өргөө” рүү нэвтрүүлж байгаа юм. 

Тэгвэл энэ жилийн барилдаанд оролцохоор ирсэн зарим бөхчүүдээс коронавирусийн халдвар илэрсэн тул тэднийг барилдуулахгүй хэмээн буцаасан байна.  Харин МҮБХ-ноос ийм байдал үүсэхийг тооцоолж, олон буюу 280 гаруй бөхийг бүртгэсэн байна.