Өвлийн олимпын наадамд оролцох манай баг тамирчид өнөөдөр 13:56 цагт Бээжинг зорьжээ

Өвлийн олимпын наадамд оролцох манай баг тамирчид өнөөдөр 13:56 цагт Бээжинг зорьжээ

Өвлийн 24 дэх удаагийн олимпын наадам БНХАУ-ын Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд болно.

Олимпын наадамд нийт 3,000 орчим тамирчид оролцох төлөвтэй байгаа бөгөөд Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох эрхээ авсан билээ.

Эх орноо төлөөлөн олимпод оролцох тамирчдыг Бээжин хүргэхээр Хүннү эйр компанийн агаарын хөлөг өнөөдөр 13:56 цагт хөөрсөн байна. Ташрамд дурдахад, тамирчдыг хүргэх хүсэлт илгээсэн нийт агаарын тээвэрлэгчдээс Олимпыг зохион байгуулах хороо 19 авиа компанийг сонгож эрх олгосон ба энэ тоонд Хүннү Эйр компани багтсан аж. Тус хамт олны мэдээлснээр Хүннү Эйр компани Монгол Улсын спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагын хүрээнд ашгийн бус нислэг үйлджээ.