Бөх тайлбарлагч С.Гантөр алтан гадас одонгоор шагнууллаа

Бөх тайлбарлагч С.Гантөр алтан гадас одонгоор шагнууллаа

17-р жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа болж өндөрлөлөө. Өнөөдрийн барилдааны үеэр Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Тодруулбал, Монголын Үндэсний бөхийн холбооны ерөнхий менежер, Монгол үндэсний бөхийн улсын ахлах тайлбарлагч С.Гантөр төрийн дээд алтан гадас одонгоор шагнууллаа. Тэрбээр 2017 оноос эхлэн төрийн их баяр наадмын барилдаан болон Монгол бөхийн өргөөнд болж буй бүхий л барилдааныг тайлбарлан хүргэж байгаа юм.