НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Паркаа аваръя” хөдөлгөөний Д.Мөнх-Эрдэнийн шаардлагыг хүлээн авчээ

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Паркаа аваръя” хөдөлгөөний Д.Мөнх-Эрдэнийн шаардлагыг хүлээн авчээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр/2022.01.31/ “Паркаа аваръя хөдөлгөөн”-ий үүсгэн байгуулагч Д.Мөнх-Эрдэнийг хүлээн авч уулзжээ.

Тус хөдөлгөөнөөс хүүхдийн паркийн газрыг одоо эзэмшиж буй эзэмшигчдээс буцаан авч, нийслэлийн иргэдийн мэдэлд ирүүлэх асуудлаар Нийслэлийн ИТХ-ыг хуралдуулах шаардлагыг тавьж байгаа аж. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшил газрыг зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралт, зугаалгын зориулалтаар ашиглуулах талаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, ажиллаж байгаа ажээ.