“Хүний эрхийг эрхэмлэнэ” гэж зарладаг Г.Занданшатар дарга “эрхийг хязгаарлах зорилттой” Ковидын хуулийг чимээгүй СУНГАЖЭЭ

“Хүний эрхийг эрхэмлэнэ” гэж зарладаг Г.Занданшатар дарга “эрхийг хязгаарлах зорилттой” Ковидын хуулийг чимээгүй СУНГАЖЭЭ

Энэ удааг /2020-2024/-ийн парламент “Хүний эрхийг хамгаална” гэж тунхаглан, зарлаж буй. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ оны мэндчилгээндээ, “хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэнэ” гэж мэдэгдсэн.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар болон парламентын гишүүд хэлсэн үг, мэдэгдлийнхээ эсрэг зүйлийг хийх болжээ. Учир нь өчигдөр /2022.01.31/ болсон УИХ-ын ээлжит бус чуулганаар “тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх” асуудлыг хэлэлцэж 2022 оны Улсын төсөвт тодотгол хийж батлах үеэрээ “Ковидын хуулийн үйлчлэх хугацааг 2022 оныг дуустал” болгон өөрчилж баталсан байна.

Гэтэл тус хуулийн зорилт нь “цар тахлын үед хүний эрхийг тодорхой түвшинд хязгаарлах зорилттой” гэсэн байдаг.

Харин Ковидын хуулийг сунгах болсон үндэслэлээ “тэтгэвэр, тэтгэмж нэмэхийн тулд төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн тул үүнийг дагалдуулан Цар тахлын хуулийг өргөн мэдүүлж, эцэслэн батлав. Ингэснээр уг хуулийн үйлчлэх хугацааг төсөвтэй уялдуулан энэ оныг дуустал сунгаж байгаа” гэжээ.

Өөрчлөлт орсон хуулийн төсөл