Өнөөдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй

Өнөөдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй

Олон нийтийн сүлжээнд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарын нэртэй хуурамч хаягнаас “өнөөдөр /2022.02.01/ архи, согтууруулах ундаа худалдана” гэсэн мэдээлэл гарчээ.

Иймд НЗДТГ-аас дээрх мэдээллийг үгүйсгэх, сарын бүрийн эхний өдөр архи,согтууруулах ундаа худалдахыг хориглох шийдвэр мөрдөгдөж байгаа гэдгийг анхаарууллаа.

Тодруулбал, тус мэдээлэлд, “2009 онд НИТХ-аас сар бүрийн эхний өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гарсан. Энэ журамд өөрчлөлт оруулаагүй бөгөөд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл олгоогүй гэдгийг иргэд, олон нийт анхаарна yy. Иймд иргэд, олон нийт та бүхэн хуурамч хаягаас нийтэлсэн худал ташаа мэдээлэлд автахгүй байж, баталгаатай эх сурвалжаас мэдээ, мэдээлэл аваарай” гэж мэдэгджээ.