Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүлжээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо 26 байранд нэгдүгээр сарын 29-нд 18 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан гэмт үйлдлийг илрүүлж,  уг хэрэгт иргэн 29 настай, эрэгтэй “Т” болон 49 настай, эрэгтэй “Э” нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Баянгол дүүргийн 12 дугаар хороо 7/3 дугаар байранд  нэгдүгээр сарын 23-ны өдөр 16 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг илрүүлж,  уг хэрэгт иргэн 33 настай, эрэгтэй “Ж”-г холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иргэд орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ тухайн обьектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавихыг анхааруулж байна. Хэрэв таны ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөлөө.