СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Утаажилтын бүсээс 160 иргэнийг гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Утаажилтын бүсээс 160 иргэнийг гаргажээ

Энэ өдрүүдэд сар шинийн баяр үргэлжилж, үүний улмаас зарим иргэд гэрээс гарахдаа арц, хүж асаах, зул барьж үлдээх зэргээс үүдэн гал алдах тохиолдол гарсан бололтой.

Учир нь Нийслэлий Онцгой байдлын газраас, “Нийслэлийн  хэмжээнд 21:00 цагийн байдлаар гал түймрийн 7 дуудлагатай. Үүнээс анги ажилласан-5, иргэд унтраагаад шалгаад буцсан-2.  /СХД-3, ЧД-1, СБД-1, БЗД-2/ удаа тус тус гарч ажилласан байна. Мөн БЗД-1, СХД-1 гарсан гал түймрийн дуудлаганаас нийт 85 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан. СХД-ийн 27-р хороо Орчлон хороолол 31-А байр 2-р орц 5 давхарт 214 тоотод утаа гэх дуудлагыг 19:39 цагт авч ГТУА 26-р ангийн салааны захирагч, д/ч Б.Пүрэв-очир удирдсан тасаг очиход иргэн Э-гийн 1 өрөө байранд эд зүйл шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргаж ажилласан байна. Арц хүж болон ил задгай галаас гал гарах магадлал өндөр байгаа тул иргэдийг галын аюулгүй байдлаа хангаж сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна” гэжээ.