Өнөөдөр болох "Өвлийн олимп"-ын нээлтийн ёслолд улс орнуудыг Хятад цагаан толгойн дарааллаар оруулна

Өнөөдөр болох "Өвлийн олимп"-ын нээлтийн ёслолд улс орнуудыг Хятад цагаан толгойн дарааллаар оруулна

"Бээжин 2022" өвлийн олимпын наадамд оролцох Монголын багийн хоёр тамирчин төрийн далбаагаа гардан авлаа. Монголын багийн ахлагч Ц.Сандуй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээсэн тугийг тамирчдад гардуулан өгөв. Манай хоёр тамирчин нээлтийн ёслолд улсынхаа тугийг хамтдаа барин жагсах болно. Нээлтийн ёслолд улс орнуудыг хятад цагаан толгойн дарааллаар оруулах бөгөөд Монголын баг 79 дэх ээлжид цэнгэлдэхэд орж ирэх юм. Олимпын нээлт өнөөдөр 20:00 цагт болно.