Нууцаар морины уралдаан хийх гэж байсан уяачдын үйл ажиллагааг зогсоожээ

Нууцаар морины уралдаан хийх гэж байсан уяачдын үйл ажиллагааг зогсоожээ

Булган аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулах гэж байсан уячдын үйл ажиллагааг тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зогсоолоо гэж өнөөдөр /2022.01.04/ мэдээллээ.

Тус газрынхан Цагдаагийн байгууллагатай хамтран Булган суманд зарим уяачид морь уралдуулахаар төлөвлөж байсныг хориглосон байна. Учир нь Булган аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны тавдугаар сарын 01 /2022.05.01/-ний өдөр хүртэл аймгийн нутаг дэвсгэр дээр хурдан морины уралдаан, үсэргээн, сунгаа зохион байгуулахыг хориглосон ажээ.