Хөгжлийн банкнаас зээл авч, барьцаанд нь "уурхай" тавиад, бусдад худалдсан Х.Бат-Эрдэнэ нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Хөгжлийн банкнаас зээл авч, барьцаанд нь "уурхай" тавиад, бусдад худалдсан Х.Бат-Эрдэнэ нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Хөгжлийн банкнаас нөлөө бүхий эрхмүүд зээл авч, зарим нь зориулалтын бусаар ашиглаж, зээлээ эргэн төлөөгүй тухай баримт мэдээллүүд сүүлийн өдрүүдэд олны анхааралд ороод байна.

Иймд саяхан хуралдсан Засгийн газрын хурлаас, “Хөгжлийн банкны зээлтэй холбоотой бүх асуудлыг АТГ-д шилжүүлэх” чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн байдаг.АТГ-аас энэ асуудлыг шалгаж, хэрэг бүртгэл нээсэн гэх мэдээлэл бий. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр нарын хүмүүсийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байгаа юм.

Тэгвэл “Алтай Констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Учир нь Х.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” ХХК нь “Хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр” барина хэмээн Хөгжлийн банкнаас 42.6 тэрбум төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд нь “Меланж” гэх компанийн уурхайг тавьсан байж болзошгүй байна. “Меланж” компани нь Дорнод аймгийн Баянтүмэн сум дахь улсын хилийн зурваст ашиглалтын лиценз авсан гэдэг бөгөөд тус компанийн бүх үйл ажиллагааг “Алтай Констракшн” ХХК-ийн Х.Бат-Эрдэнийн хүмүүс зохицуулдаг гэдэг. Энэ тухай мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Гэтэл өдгөө “Трафигура” компанийн Э.Жононбаяр толгой компанийх нь хувьцааг худалдан авч, одоо тус уурхайг ашиглаж эхэлсэн аж.

Иймд Хөгжлийн банкнаас “уурхайн үйл ажиллагааг зогсоож, манай барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлэх ажиллагааг зогсоож өгнө үү” гэсэн гомдлыг АТГ-т гаргасан аж. Энэ дагуу АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.