СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоон настай охиныг байрных нь гаднаас үл таних эмэгтэй хулгайлсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоон настай охиныг байрных нь гаднаас үл таних эмэгтэй хулгайлсан хэрэг гарчээ

Өчигдөр /2022.02.06/ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 40-р байрны гаднаас бага насны хүүхдийг хулгайлсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус өдрийн 13 цагийн орчимд Био комбинатад байрлах байрны гаднаас долоон настай М гэх охиныг 25-30 насны үл таних эмэгтэй хүн дагуулан авч явсан байна. Иймд ар гэрийн зүгээс холбогдох албанд мэдээлж, орой 20:00 цагийн үед Хан-Уул дүүргээс эсэн мэнд олжээ. Одоогоор тус эмэгтэйг Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа гэв. Иймд иргэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй ганцааранг нь явуулахгүй байхыг анхааруулж байна.