Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүхийн шийтгэх тогтоол өнөөдөр албажиж, шүүгдэгч талд гардуулан өгчээ

Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүхийн шийтгэх тогтоол өнөөдөр албажиж, шүүгдэгч талд гардуулан өгчээ

Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд 4 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.

Гэсэн ч Э.Бат-Үүл нарыг яллах шүүхийн шийтгэх тогтоол гарахгүй хоёр сар орчим болж байгаа талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байсан билээ. 

Тэгвэл шүүхийн шийтгэх тогтоол өнөөдөр албажиж, шүүгдэгч талд гардуулан өгсөн байна. Иймээс шүүгдэгч тал Давж заалдах эрх нь үүсэж байгаа юм. 

Ташрамд өгүүлэхэд, Э.Бат-Үүлийн “хэвлэн нийтлэх эрхийг нь прокурорын байгууллагаас хаасан” хэмээн түүний ойрын эх сурвалж мэдээлсэн. Ингэснээр тэрбээр хорих ангиас захидал бичих, baabar.mn сайтад ч бичвэрээ нийтлүүлэх эрхгүй болсон байгаа юм. Мөн түүний хоригдож байгаа өрөөнд цаас оруулахгүй, гаргахгүй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байдаг.