ЦЕГ: Бага насны охиныг хуурч авч явсан этгээд ээжийнх нь найз байсан

ЦЕГ: Бага насны охиныг хуурч авч явсан этгээд ээжийнх нь найз байсан

Өчигдөр /2022.02.06/ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 7 настай М гэх охиныг үл таних эмэгтэй хулгайлан авч явсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тус үл таних эмэгтэй нь охины ээжийнх нь найз байсан талаар албаныхан мэдээллээ. Одоогоор хэргийг 28 настай А гэгч үйлдсэн бөгөөд хүүхдийг оршин суугаа хаягт ирж  “Хамт тоглоомын талбайд  тоглоё” гэж хуурч авч явсан байна. Охины ар гэрийн дуудлагын дагуу цагдаагийн алба шуурхай ажиллан тус өдөр 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос баривчилсан аж. Одоогоор хүүхдийн  гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байна" гэв.