Парисын Их дуулгаас манай тамирчид дөрвөн медаль хүртэж, багийн амжилтаараа гуравдугаарт эрэмбэлэгдлээ

Парисын Их дуулгаас манай тамирчид дөрвөн медаль хүртэж, багийн амжилтаараа гуравдугаарт эрэмбэлэгдлээ

Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн Их дуулга өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, манай жүдочид амжилт арвин үдлээ. Тодруулбал, ттэмцээний эрэгтэйчүүдийн

  • Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү алт,
  • +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл алт,
  • 73 кг-д Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн бол
  • Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн юм.

Сонирхуулахад, Ц.Цогтбаатар Парисын их дуулгын дөрөв дэх медалиа хүртэж байгаа нь энэ аж. Монголын баг тус тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртэв