Хөгжлийн банкнаас зээл авсан А.Сүхбатын дүү А.Баттөгсийн компанийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Хөгжлийн банкнаас зээл авсан А.Сүхбатын дүү А.Баттөгсийн компанийг АТГ-аас шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэрийн Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй “Түгээмэл түмэн хишиг” ХХК Хөгжлийн банкнаас 18,5 тэрбум төгрөгийн зээлийг 2020 оны долоодугаар сард авсан байдаг. Гэтэл өдгөө 14,9 тэрбум төгрөгийн зөрчил үүссэн байж болзошгүй байгаа аж.

Тиймээс энэхүү асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Сонирхуулахад, Тус компани нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас 800 сая төгрөгийн зээл авч байжээ. “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК нь Өмнөговь аймгийн Цагаан хад, Гашуунсухайтын замд “Тайван зогсоол” /зогсоол, зочид буудал, хоолны газар/ байгуулсан гэдгээр нь олон нийт андахгүй.