ШУУРХАЙ: ЗХ-ний дугаар ангийн спортын арга хэмжээний үеэр цэрэг ОРГОЖЭЭ

ШУУРХАЙ: ЗХ-ний дугаар ангийн спортын арга хэмжээний үеэр цэрэг ОРГОЖЭЭ

Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Тавантолгойн Зэвсэгт хүчний *** дүгээр ангийн зохион байгуулсан спортын арга хэмжээний үеэр тус ангийн байлдагч оргож, сураггүй алга болсон байж болзошгүй хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, 18 настай Д гэх байлдагч нь өнгөрөгч оны аравдугаар сард цэргийн ангид татагдаж ирсэн бөгөөд тус өдөр спортын наадмын үеэр оргосон тул дуудлага мэдээллийг дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, Төв аймгийн төв орчимд илрүүлсэн саатуулсан гэсэн байна. Одоогоор байлдагчийн оргосон мэдээллийн дагуу шалгаж байгаа бөгөөд юуны улмаас оргосон эсэхийг тодруулахаар ажиллаж байна гэв.

Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад, "Ийм хэрэг гараагүй. Цэргүүд бүгд байрандаа аюулгүй байгаа" гэсэн хариултыг өглөө. Гэсэн хэдий ч эх сурвалжийн мэдээллээр, "Энэ төрлийн хэргийг нуун дарагдуулж байж болзошгүй" гэв.