Эхнэртээ хутга тулгасан гэх хэрэгт холбогдсон генерал Ц.Жавхланбаатарын цалинг 20 хувиар бууруулж, шийтгэжээ

Эхнэртээ хутга тулгасан гэх хэрэгт холбогдсон генерал Ц.Жавхланбаатарын цалинг 20 хувиар бууруулж, шийтгэжээ

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч асан, өдгөө Үндэсний батлан хамгаалах их сургууль /ҮБХИС/-ийн удирдах албан тушаалыг хашиж буй бригадын генерал Ц.Жавхланбаатар саяхан эхнэртээ хутга тулгаж, амь насанд нь заналхийлсэн тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.

Иймд Цагдаагийн байгууллагаас Ц.Жавхланбаатарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан гэх мэдээлэл бий. Тэгвэл ҮБХИС-иас бригадын генерал Ц.Жавхланбаатарт цалингийн гурван сар 20 хувиар бууруулах хариуцлага хүлээлгэсэн талаар Ergelt.mn сайт мэдээлжээ.