ВИДЕО: ОХУ-ын уран гулгагч Камилла Валиева өвлийн олимпын наадамд дөрвөлсөн эргэлт хийж, түүхэнд бичигдлээ

ВИДЕО: ОХУ-ын уран гулгагч Камилла Валиева өвлийн олимпын наадамд дөрвөлсөн эргэлт хийж, түүхэнд бичигдлээ

Энэ хоёрдугаар сарын 04-нөөс /2022.02.04/ Бээжин-2022 өвлийн олимпын наадам албан ёсоор нээлтээ хийсэн билээ.

Наадам эхэлсэн даруйд олон олон амжилтууд ар араасаа гарсаар байгаа бөгөөд түүний нэг нь ОХУ-ын уран гулгагч Камилла Валиева багийн тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд үзүүлбэрийнхээ үеэр дөрвөлсөн сальхов-гурвалсан аксель, дөрвөлсөн тулуп-гурвалсан аксель-гурвалсан риттбергер эргэлтүүдийг чадварлаг гүйцэтгэж, олимпын наадамд дөрвөлсөн эргэлт амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй уран гулгагч болж түүхэнд бичигджээ. Түүний хувьд өдгөө 15 настай бөгөөд дэлхийн гурван ч рекордыг эзэмшдэг нэгэн юм.

ВИДЕО: