Г.Амартүвшингийн үед Моннис майнинг ХХК Хөгжлийн банкнаас 107 тэрбумын зээл авчээ

Г.Амартүвшингийн үед Моннис майнинг ХХК Хөгжлийн банкнаас 107 тэрбумын зээл авчээ

Хөгжлийн банк /ХБ/-ны олгосон нийт зээлийн 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон, иймд энэ асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.

Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан 6 сарын хугацаандаа зээл олгоогүй. Гүйцэтгэх захирал дангаараа ямар ч зээл шийдэх боломжгүй байдаг. ТУЗ, зээлийн хороод нь шийддэг” гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.

Учир нь тэрээр Хөгжлийн банкны захирлаар тодорхой хугацаанд ажиллаж байсан нэгэн юм.

Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшинг ажиллаж байх үе буюу 2019 оны 8 дугаар сар Моннис майнинг ХХК 107 гаруй тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Харин өдгөө тус зээлээс 20 тэрбум төгрөгийн зөрчил үүссэн байж болзошгүй байна. Сонирхуулахад, Моннис майнинг ХХК-ийг Моннис-Интернэшнл компани эзэмшдэг бөгөөд тус компанийг Б.Чулуунбаатар, Б.Чулуунзоригт нар эзэмшдэг юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө