Ц.Сандуй: Миний бие хувийн зардлаар явж байна

Ц.Сандуй: Миний бие хувийн зардлаар явж байна

"Бээжин-2022" өвлийн олимп энэ сарын 02-ны өдөр /2022.02.04/ нээлтээ хийсэн. Өвлийн олимпт манай улсын хоёр тамирчин оролцож, өрсөлдөнө. Тодруулбал, ОУХМ А.Энхтуул, ОУХМ Б.Ачбадрах нар цанын төрөлд оролцож буй юм. 

Бээжин хот дахь "Шувууны үүр" цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолын үеэр манай улсын тамирчдын хамт НИТХ-ын дарга асан Ц.Сандуй оролцсон. Үүнийг олон нийт эсэргүүцэж "60 тэрбумын хэрэгт ял сонссон хүн Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцож буй нь ёс зүйгүй харагдаж байна" хэмээн шүүмжилж байсан юм. Тэгвэл Ц.Сандуй нь Монголын триатлоны холбооны тэргүүн гэдэг утгаараа тус арга хэмжээнд оролцсон гэх мэдээлэл бий. 

Мөн энэ талаар Ц.Сандуй дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр "Манайхаас үндсэн долоон хүн явж байгаа. Энэ долоон хүнээс хоёр тамирчин болон дасгалжуулагчийн зардал улсын төсвөөс гарч байна. Олимпийн хорооноос явж байгаа хоёр тамирчин Олимпийн хорооны зардлаар явсан. Миний бие хувийн зардлаар явж байна" гэв.