Монголын багийн хувцас шилдэг дөрөвт нэрлэгджээ

Монголын багийн хувцас шилдэг дөрөвт нэрлэгджээ

Өнгөрсөн баасан гарагт /2022.02.04/ Бээжин XXIV Өвлийн олимп алдарт Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн билээ.

Уламжлал ёсоор тэмцээнд оролцохоор ирсэн орон орны тамирчид улсынхаа далбааг мандуулан улс орны тамирчид гарч ирсэн юм. Тэгвэл “Өмнөд Хятадын Өглөөний сонин”-д Олимпын нээлтийн үеэр хамгийн анхаарал татахуйц өмсгөлтэй орнуудыг жагсаахад манай улс дөрөвдүгээрт бичигдсэн байна. Учир нь уламжлалт дээл, малгай тэргүүтнээ орчин үеийн хувцастай ижилсүүлж чадсаныг онцолжээ. Харин Америкийн Самоа улс хамгийн содон, сонирхолтой хувцаслалттай байжээ. Тэдний араас Австрали, Мексик, Канад нэрлэгдсэн байна.