СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрсөн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрсөн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ

Он гарсаар 11 удаагийн мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 9 иргэний амь насыг аварч, автомашиныг татан гаргах ажиллагааг зохион байгуулжээ.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн “Партизан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 82 км, сумын төвөөс хойд зүгт 2 км/ Ховд голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин голын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 02.07-ны өдрийн 13:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид Цэнгэл сумаас тус сумын Цагаантүнгэ багийн чиглэлд зорчин явсан иргэн А-ын “Фургон” загварын автомашин, Б-ын “УАЗ-469” загварын суудлын автомашинууд “Ховд” голын мөс цөмөрч суусан байсныг татан гаргаж иргэн А-д /47 настай, эрэгтэй/ хүлээлгэн өгсөн байна.